uih-togtool
Зөвшөөрөл олгох тухай
Хүчин төгөлдөрЗөвшөөрөл олгох тухай
2002-01-10, Улаанбаатар2
Үнэт цаасны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлж, зарлага санхүүжилтийг уян хатан шуурхай удирдлагаар хангах үүднээс 2002 оны санхүүгийн жилд 50 тэрбум /тавин тэрбум/ хүртэл төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР