Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

uih-togtool

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

2002-01-10, Улаанбаатар3

хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.13.-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дүрэм, журмыг боловсруулан батлуулах;

2/

шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3/

шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

4/

шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР