uih-togtool
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай
2002-11-08, Улаанбаатар73
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг хавсралтаар баталсугай.
Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгах төрийн улс төрийн болон төрийн тусгай албан тушаалын зэрэглэл тогтоож байхыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ