Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2002-11-08, Улаанбаатар75

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 65600 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 43000 төгрөгөөр тус тус баталсугай.

Энэ заалтыг 2004 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2.

Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол, “Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ