Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Зарим улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Зарим улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2002-11-08, Улаанбаатар76

Төрийн албаны тухай хуулийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Багийн Засаг дарга нарт олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 15 хувиар тогтоосугай.

Энэ зүйлийг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2.

Улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосноос бусад тохиолдолд албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоосугай.

Энэ зүйлд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 73 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон

3.

Энэ тогтоолын 1, 2 дахь хэсэгт заасан нэмэгдлийн хэмжээг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ