uih-togtool
Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2002-11-08, Улаанбаатар77
Төрийн албаны тухай хуулийн 28. 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ”-г 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ заалтыг 2004 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ