uih-togtool
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2002-11-21, Улаанбаатар78
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.
Олон улсын байгууллагаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зээлийн үр дүнг хамтран судалж, Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар/Н.Энхбаяр/, Монголбанк/О.Чулуунбат/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР