Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2002-11-22, Улаанбаатар80

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан өөрсдийн эрхлэх ажилд хамаарах асуудлын биелэлтийг шуурхай зохион байгуулж, явцын тухай мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргаж, дараа сарын 5-ны дотор Засгийн газарт хүргүүлж байхыг Монголбанк, Үнэт цаасны хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн газарт үүрэг болгосугай.

4.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуультай нийцүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлах, хянах ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж 2003 оны I улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР