uih-togtool
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрБайнгын хороодын дарга нарыг сонгох тухай
2002-11-28, Улаанбаатар83
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 3.3 дахь заалт, ил санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Гунгаадорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Т.Ганди, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Баяртсайхан, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү нарыг тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР