Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2002-12-05, Улаанбаатар88

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны 2002 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслөөр зохицуулах гэж буй харилцаа нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор нэгэнт зохицуулагдсан, нэмэлт оруулах заалт нь энэ хуулийн зохицуулах хүрээний асуудал биш гэж үзсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР