uih-togtool
Төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТөсөл буцаах тухай
2002-12-19, Улаанбаатар92
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Ж.Наранцацралт, Л.Гүндалай нарын санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгох тухай” хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР