Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай

uih-togtool

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай

Хүчин төгөлдөр

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай

2002-12-20, Улаанбаатар93

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн 2 дугаар хавсралтад заасан эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР