Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Үндэсний статистикийн газрын даргыг чөлөөлөх, томилох тухай

uih-togtool

Үндэсний статистикийн газрын даргыг чөлөөлөх, томилох тухай

Хүчин төгөлдөр

Үндэсний статистикийн газрын даргыг чөлөөлөх, томилох тухай

2002-12-20, Улаанбаатар94

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндэсний статистикийн газрын дарга Чүлтэмжамцын Даваасүрэнг өөрийнх нь хүсэлт, Улсын Их Хурлын даргын 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 138 тоот захирамжийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлсүгэй.

2.

Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Пандийн Бямбацэрэнг Үндэсний статистикийн газрын даргаар томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР