Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

2002-04-25, Улаанбаатар10

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн арван тавын 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13-ын "… Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР