uih-togtool
Байгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгох тухай
Хүчин төгөлдөрБайгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгох тухай
2002-05-03, Улаанбаатар14
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгож, уг өдрүүдийг жил бүрийн 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногт зохион байгуулж байхаар тогтоосугай.
Байгаль орчны өдрүүдийн үеэр байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажлыг бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлэх, байгаль орчны талаархи мэдээллийг нийтийн хүртээл болгох, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах арга хэмжээ авч байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР