Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албан хаагчдыг ажлаас нь халах, өөрчлөх алдаа завхарлыг зогсоох тухай

uih-togtool

Улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албан хаагчдыг ажлаас нь халах, өөрчлөх алдаа завхарлыг зогсоох тухай

Хүчин төгөлдөр

Улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албан хаагчдыг ажлаас нь халах, өөрчлөх алдаа завхарлыг зогсоох тухай

2002-05-16, Улаанбаатар17

тогтоолын төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

2000 оны Улсын Их Хурлын сонгуулиас хойш улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албан хаагчдыг ажлаас нь халах, өөрчлөх алдаа завхрал гарсан гэж үзэх үндэслэл байхгүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, Ж.Наранцацралт нарын өргөн мэдүүлсэн “Улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албан хаагчдыг ажлаас нь халах, өөрчлөх алдаа завхарлыг зогсоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР