uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2001 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
2002-05-16, Улаанбаатар18
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Захиргааны хариуцлагын тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн “баривчлах” гэсэн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13-д байгаа “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... “ гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР