uih-togtool
“Чингис хаан” одон бий болгох тухай
Хүчин төгөлдөр“Чингис хаан” одон бий болгох тухай
2002-05-17, Улаанбаатар21
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Чингис хаан” одон бий болгосугай.
”Чингис хаан” одонгийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар, тодорхойлолтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
”Чингис хаан” одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсугай.
Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор нэмсэн
”Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосугай.
Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор нэмсэн
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР