uih-togtool
Газрын тухай хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах тухай
Хүчин төгөлдөрГазрын тухай хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах тухай
2002-06-07, Улаанбаатар28
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой үе шаттай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
холбогдох эрх зүйн актыг Газрын тухай хуульд нийцүүлэн 2002 онд багтаан шинэчлэх.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо /Ш.Гунгаадорж/-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР