Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2002-06-13, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ажлын өртөг, зардлыг хямдруулах, шат дамжлагыг цөөрүүлж, үйлчилгээг хөнгөн шуурхай болгохтой холбогдуулан хангагчаас бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд нийлүүлж байх боломжийг судлан шийдвэрлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР