Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

2002-06-13, Улаанбаатар31

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.7.б-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан химийн хорт бодис экспортлох, импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх журам зөрчсөн, аюултай хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулсны улмаас байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал нь 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдаж, 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Эрүүгийн хуулиар зохицуулагдсан байх тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР