Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › “Алтанбулаг” чөлөөт бүс байгуулах тухай

uih-togtool

“Алтанбулаг” чөлөөт бүс байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Алтанбулаг” чөлөөт бүс байгуулах тухай

2002-06-28, Улаанбаатар38

Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1-ийг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Монгол Улсын Их Хурлын 1996 оны 66 дугаар тогтоолоор хилийн заагийг тогтоосон 500 га газарт “Алтан булаг“ чөлөөт бүс байгуулахаар тогтоосугай.

Энэ тогтоолд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан

2.

“Алтанбулаг” чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/ -т даалгасугай:

1/

бүсийн хөгжлийн ерөнхий төсөл /мастер төлөвлөгөө/ боловсруулж эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг сонгох;

2/

эхний ээлжийн төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж эхлэх;

3/

эхний ээлжинд хэрэгжүүлэх төслийн талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх;

4/

үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлэх эхний ээлжийн арга хэмжээг 2002 онд багтаан хэрэгжүүлж эхлэх;

5/

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албыг 2002 оны III улиралд багтаан эмхлэн байгуулах;

6/

гадаад улсын чөлөөт бүсийн туршлага судлах, мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх тодорхой арга хэмжээ авах;

7/

чөлөөт бүсийн асуудлаар ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагадтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах.

Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

3.

Алтанбулаг чөлөөт бүсийг өргөтгөж Сүхбаатар-Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, холбогдох саналаа Улсын Их Хуралд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо/Т.Очирхүү/-нд даалгасугай

Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР