uih-togtool
Газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний зөвлөл байгуулах тухай
Хүчин төгөлдөрГазар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний зөвлөл байгуулах тухай
2002-07-04, Улаанбаатар40
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Газар өмчлүүлэх ажлын бэлтгэл хангах, энэхүү ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан дараахь гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: - Байгаль орчны сайд, - Санхүү, эдийн засгийн сайд, - Үйлдвэр, худалдааны сайд, - Хүнс, хөдөө аж ахуйн сайд, - Дэд бүтцийн дэд сайд, - Хууль, зүй дотоод хэргийн дэд сайд, - Үндэсний статистикийн газрын дарга, - Төрийн өмчийн хорооны дарга, - газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, - нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, - нийслэлийн Засаг дарга.
Аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах салбар зөвлөлийг тухайн шатны Засаг даргаар ахлуулан ажиллуулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР