uih-togtool
Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай
Хүчин төгөлдөрҮндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай
2002-07-04, Улаанбаатар41
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
Энэ заалтад 2006 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Үндэсний зөвлөл /Ж.Бямбадорж/-д даалгасугай.
Энэ заалтыг 2006 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болгосон
Нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүжлийн аливаа асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх, хэрэгжүүлэхдээ авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал хамт авч үзэж байхыг Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаярт/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР