Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Нөхөн сонгууль зарлах тухай

uih-togtool

Нөхөн сонгууль зарлах тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн сонгууль зарлах тухай

2002-07-09, Улаанбаатар53

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2002 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр явуулахаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2002 оны 7 дугаар саын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР