uih-togtool
Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
2002-07-09, Улаанбаатар54
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 8324686 төгрөгөөр тогтоож, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2002 оны 7 дугаар саын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР