Нүүр ›
uih-togtool ›
2002 ›
Хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
uih-togtool
Хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2002-08-30, Улаанбаатар62
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.13-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын дээд шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулж, шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР