uih-togtool
Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай
Хүчин төгөлдөрБүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай
2003-01-02, Улаанбаатар1
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь.
Хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд боловсруулсан Бүсийн тулгуур төв хотуудыг хавсралтаар баталсугай.
Бүсийн тулгуур төв хотыг тогтоосонтой холбогдуулан тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР