Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Улсын Их Хурлын 2003 оны 38 дугаар тогтоолын заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

uih-togtool

Улсын Их Хурлын 2003 оны 38 дугаар тогтоолын заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын 2003 оны 38 дугаар тогтоолын заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

2003-10-23, Улаанбаатар40

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурал 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын 2 дахь заалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР