uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
2003-01-03, Улаанбаатар4
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.6. дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Иргэний хуулийн 3.5. дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны...” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР