uih-togtool
Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай
Хүчин төгөлдөрГазар зүйн нэрийн жагсаалт батлах тухай
2003-10-31, Улаанбаатар42
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.
Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгах нь:
Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх
Газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР