Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай

2003-10-31, Улаанбаатар45

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолын хавсралтын 2.1.9-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 2.1.9. Монгол, Болгарын “Монголболгаргео” хамтарсан үйлдвэр “Монголболгаргео” хамтарсан үйлдвэрийг өөрчлөн байгуулах, төрийн эзэмшлийн ногдол хувийг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална: -Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулан хамтарсан үйлдвэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах; -Болгарын талтай хэлэлцэн тохиролцох замаар хамтарсан үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР