uih-togtool
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай
2003-01-10, Улаанбаатар6
Төрийн аудитын тухай хуулийн 13.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий аудитороор Лхамсүрэнгийн Жавзмааг томилсугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын Төрийн хянан шалгах хорооны даргыг томилох тухай” Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар тогтоол, “Зарим хүмүүсийг Төрийн хянан шалгах хорооны гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР