uih-togtool
Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
2003-11-07, Улаанбаатар46
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, хөлс төлөх журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтоохоор заасан тул Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ