Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

2003-11-13, Улаанбаатар47

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7 дахь хэсгийн “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн заалтын “төрөл, садангийн хүний” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “ .. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-ийн “Гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “.. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,…” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР