uih-togtool
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Хүчин төгөлдөрҮндэсний хөтөлбөр батлах тухай
2003-11-20, Улаанбаатар48
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг нэгдүгээр, “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд, эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны бүх шатны байгууллагад үүрэг болгосугай.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ