uih-togtool
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрТөрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2003-12-05, Улаанбаатар53
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Хадгаламж зээлийн хоршоодын явуулж байгаа санхүүгийн зуучлалын өнөөгийн түвшин, тэдгээрээс макро эдийн засгийн тогтворжилтод үзүүлж байгаа нөлөөллийг нарийвчлан судалж, 2004 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.
Олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн зээлийн үр дүнг хамтран судалж, 2004 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/, Монголбанк /О.Чулуунбат/-нд үүрэг болгосугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ