uih-togtool
Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай
Хүчин төгөлдөрЭлчин сайдын яаманд газар ашиглуулах тухай
2003-12-12, Улаанбаатар55
Газрын тухай хуулийн 17.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Элчин сайдын өргөө барихад нь зориулж Монгол Улс дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд 99 жил хүртэл хугацаагаар гэрээний үндсэн дээр газар нэмж ашиглуулахаар тогтсугай.
Туркийн талтай газар ашиглуулахаар гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР