uih-togtool
“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөр“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2003-12-18, Улаанбаатар58
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/ -т даалгасугай:
“Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд зориулан олгох газрын хэмжээ, бүсийн хилийн цэсийг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан эхний ээлжинд авах арга хэмжээний төлөвлөгөө гарган дэс дараатай хэрэгжүүлж ажиллах.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо / Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ