Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай

uih-togtool

Тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай

Хүчин төгөлдөр

Тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай

2003-12-18, Улаанбаатар59

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дор дурдсан тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцсугай:

1/

“Нийслэлийн өдөр тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 56 дугаар тогтоол;

2/

“Залуучуудын өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр тогтоол;

3/

“Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх заалт;

4/

“Шинжлэх ухааны ажилтны өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр тогтоол;

5/

“Хөдөө аж ахуйн ажилтны өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоол;

6/

“Байгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр тогтоол.

2.

Энэ тогтоолыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР