Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2003-12-31, Улаанбаатар63

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн алдагдлын тодорхой хэсгийг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилгоор 2004 оны төсвийн жилд 100.0 /нэг зуу/ хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР