Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Журам батлах тухай

uih-togtool

Журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Журам батлах тухай

2003-05-08, Улаанбаатар13

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон мөн хуулийн 16.2.14-т заасан төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан /дарга, захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журмыг батлан мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР