Нүүр ›
uih-togtool ›
2003 ›
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
uih-togtool
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2003-05-23, Улаанбаатар19
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
хуулийн этгээдийн улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах арга хэмжээ авах;
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг Үндэсний татварын ерөнхий газар дээр зохион байгуулах;
хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуультай нийцүүлэх. .
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР