uih-togtool
Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлах тухай
2003-06-12, Улаанбаатар24
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги /2010 он хүртэл/"-ийг хавсралтаар баталсугай.
Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегид үндэслэн бүс бүрийн хөгжлийн хөтөлбөрийг тухайн бүсэд багтах аймгуудын оролцоотой 2003 оноос эхлэн боловсруулж, холбогдох төсөл, арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэс дараатай хэрэгжүүлэхийг Засгийн газар (Н.Энхбаяр)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ