Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

2003-06-12, Улаанбаатар25

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1.ж. , 2.1.19. дэх заалт, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын 25 дахь заалт, Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ