Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2003-06-20, Улаанбаатар33

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ: Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1.

Гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг нарийвчлан судалсны үндсэн дээр Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтыг баталж мөрдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР