Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2003 › Бодлогын шинжилгээний төв байгуулах тухай

uih-togtool

Бодлогын шинжилгээний төв байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Бодлогын шинжилгээний төв байгуулах тухай

2003-06-20, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчилах үйл ажиллагаанд шинжлэх ухааны мэдээллээр үйлчлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв байгуулсугай.

2.

Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн дүрмийг хавсралтаар баталсугай.

3.

Бодлогоо боловсруулахад шаардлагатай судалгааны төлөвлөгөөг жил, улирлаар гарган тодорхойлж, Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвтэй гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт тус тус зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР