uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан С.Төмөр-Очирын хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан С.Төмөр-Очирын хамгаалалт, хангамжийн тухай
2004-10-21, Улаанбаатар23
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Санжбэгзийн Төмөр-Очирыг Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд С.Төмөр-Очирт Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашин болон холбоогоор үйлчлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
С.Төмөр-Очирт Улсын Их Хурлын даргын алба хашиж байхдаа авч байсан албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР