Нүүр ›
uih-togtool ›
2004 ›
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай
uih-togtool
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай
2004-01-08, Улаанбаатар2
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 80 дугаар тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг хавсралтаар баталсугай.
Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ