Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх тухай тогтоолын төслийг буцаах тухай

uih-togtool

Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх тухай тогтоолын төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх тухай тогтоолын төслийг буцаах тухай

2004-01-08, Улаанбаатар3

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ашигт малтмалын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хооронд нь уялдуулах замаар тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас улсын хил орчмын зурвас газрыг ашигт малтмал хайх, ашиглах зорилгоор гаргах, тусгай хамгаалалттай газарт байгаль орчны хяналтын тусгай горимын дагуу ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах газрыг нарийвчлан тодотгох боломжийг болон тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар орон нутгийн саналыг судалсны эцэст нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ